![](/uploads/201404/news/thumb/9d17a679525cd3ead7c5ba1ecc7564f5_x3.jpg)
Өнөөдөр Төсвийн байнгын хороо 09:00 цагаас Төрийн ордын “А” танхимд хуралдаж Шилэн дансны тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ.
Хууль зүйн байнгын хороо “Б” танхимд 09:00 цагаас хуралдаж Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ.
Мөн Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх юм.
Харин 13:00 цагаас “А” танхимд хуралдах Төрийн байгуулалтын байнгын хороогоор Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэхээс гадна Төрийн байгууллагууд өөрт ногдуулсан чиг үүргийг хэрэгжүүлэхдээ үйл ажиллагаагаа хэрхэн уялдуулж байгааг судлан дүгнэлт гаргаж, саналын төсөл боловсруулсан ажлын хэсгийн танилцуулгыг сонсоно.
Үүнээс гадна Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 13:00 цагаас “Б” танхимд болж Стратегийн ач холбогдол бүхий Тавантолгойн нүүрсний орд газар дахь нүүрс олборлолт, борлуулалтын талаар мэдээлэл сонсох юм.
Өнөөдөр дөрвөн байнгын хороо хуралдана | ||
Үзсэн: 688 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.