
2020 оны 8 дугаар сарын 10-наас 8 дугаар сарын 17-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
12-нд говийн аймгуудын нутгаар, 13-нд зүүн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орно.
Хур тунадас: 11-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 12-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байх төлөвтэй. 12, 13-нд нутгийн зүүн хагаст, 16-нд нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.
Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ | ||
Үзсэн: 4086 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.