
“Бүсгүй цэцэг” үзэсгэлэн энэ баасан гарагт “Монгол арт галерей”-д нээлтээ хийх гэж байна. Уг үзэсгэлэнг “Гоёлог ээжүүд” ТББ-ын дэргэдэх “Бүсгүй цэцэг” эмэгтэйчүүдийн бүлэг санаачлан зохион байгуулах аж.
Үүнд уламжлалт эсгий ширмэл, нэхмэл, арьс шир, Монгол дээл хувцаснаас гадна гар урлалын 50 төрөл зүйлийн бүтээл дэлгэгдэх юм байна.
Тэдний зорилго “Цэцэг” сэдвийн дор нэгдэн, аливаа зүйлсийг энгийн хэрэглээнээс гадна бүтээлч байдлаар хэрхэн орчин үеийн шийдэлтэйгээр урлаж болдгийг бусдад таниулахад оршиж буй.
Мөн гар урлал бол зөвхөн бэлэг дурсгалын төдий зүйл биш, хүн бүрийн өдөр тутмын энгийн хэрэглээнд багтаж хэрэглэгдэх хэрэглээ болсон гэдгийг бусдад харуулахыг чухалчилжээ.
“Бүсгүй цэцэг” гар урлалын үзэсгэлэн “Монгол арт галерей”-д нээгдэнэ | ||
Үзсэн: 1288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.