Шууд Chart

Д.Сугарын хэргийг хэлэлцсэнгүй

2014-04-15 11:06:51

Өнөө өглөө хуралдсан Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Сугарт Авлигатай тэмцэх газрын тавьсан асуудлаар хариуцлага хүлээлгэх тухай асуудлыг хэлэлцэх байсан ч хойшлогдлоо. 

Дээрх асуудлыг хэлэлцэх эсэх талаар байнгын хорооны гишүүдээс санал хураахад УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон О.Баасанхүү нар энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцээр шийдвэрлэсэн, нөгөө талаас байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцэд хариуцлага тооцох нь Үндсэн хуулийг зөрчиж байгаа тул хойшлуулах санал гаргасан юм. Харин УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Үндсэн хуулийн цэцээр Д.Сугарт хариуцлага тооцсон мөн уг асуудал нь Хууль зүйн байнгын хорооны эрхлэх эрх хэмжээний ажил биш учраас энэ асуудлыг огт хэлэлцэх хэрэггүй гэсэн санал гаргасан юм.  
 
Гишүүдийн саналыг харгалзаж байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж тус асуудлыг хэлэлцэх асуудлын жагсаалтаас хасах шийдвэр гаргасан ч УИХ-ын дарга З.Энхболд шийдвэрийг эсэргүүцэж асуудлыг тодруулахын тулд хойшлуулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн юм. Ингэснээр байнгын хорооны гишүүдээс дахин санал хурааж 12 гишүүнээс ес нь дэмжсэнээр Д.Сугартай холбогдох хэргийг тодруулга хийхээр хойшлууллаа.
Нийтэлсэн: О.Энхмаа

Д.Сугарын хэргийг хэлэлцсэнгүй  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй