Шууд Chart

Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

2020-08-12 15:20:52

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө маргаашдаа нутгийн зүүн хагаст усархаг бороо орох тул болзошгүй үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2020 оны 8-р сарын 12-ны 16-22 цаг агаарын мэдээ: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. 17 цагт: 18 хэм, 20 цагт: 15 хэм дулаан байна.


 

2020 оны 08 дугаар сарын 12-ны 20 цагаас 08 дугаар сарын 13-ны 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, өдөртөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар түр зуур секундэд 16-18 метр, зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 15-20 хэм, бусад нутгаар 9-14 хэм, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун хэсгээр 28-33 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 хэм, өдөртөө 21-23 хэм дулаан байна.


2020 оны 08 дугаар сарын 14-нөөс 08 дугаар сарын 18-ныг

хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

14-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 15-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 17-нд нутгийн хойд хэсгээр бороо, зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 28-33 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 22-27 хэм дулаан байна. 15-нд баруун аймгуудын нутгийн хойд, цаашдаа нутгийн хойд хэсгээр сэрүүснэ.


Өнөө шөнө Хэнтий, Дорнодын нутгаар усархаг бороо орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна  
Үзсэн: 1308 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй