Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Байнгын хорооны гишүүдийн зүгээс дээрх хуулийн төслүүдийн талаар саналаа илэрхийлж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасныг гишүүдийн олонх дэмжлээ. Ингээд хуулийн төслүүдийг УИХ-ын чуулганы хуралдаанд шилжүүллээ.
Мөн Хохирлыг эргэн төлөгдөх нөхцөлөөр барагдуулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгээр ахуулсан ажлын хэсэг гаргахаар боллоо.
Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхэд УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан уг асуудлыг бүлгийн хурлаар дахин хэлэлцэж байж ярилцах нь зүйтэй гэсэн санал гарган хуулийн дагуу ажлын тав хоногийн завсарлага авсан юм.
Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж санал дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх байсан ч зарим гишүүд энэ хуулийн төслийн талаарх мэдээлэл бага байна гэсэн юм. Мөн УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ болон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан нар тус хууль нь зөвхөн газар чөлөөлөх тухай асуудал биш, илүү нухацтай хандах ёстой учраас бүлгээрээ дахин хэлэлцэж байж шийдвэр гаргах ёстой гэсэн учир уг хуулийн төсөл дээр дахин тав хоногийн завсарлага авлаа.
Хуралдааны төгсгөлд Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Түвдэндорж нийт гишүүдэд энэ хавар байнгын хороогоор хэлэлцэх асуудлууд их байгаа учраас бүлгүүд дээрээ асуудлаа хэлэлцээд яаралтай шийдэхийг хүссэн юм.
Хууль зүйн байнгын хороо хуралдлаа | ||
Үзсэн: 819 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.