
Монголын үндэсний олимпын хорооны ээлжит бус хурал үргэлжилж байна. Уг хурлаар МҮОХ-ны 2019-2020 оны үйл ажиллагааны тайлан, төсөв төлөвлөгөө, МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, санхүүгийн төсөв батлах, МҮОХ-ны хянан шалгах хорооны зөвлөлийн тайлан, МҮОХ-нд шинээр гишүүнээр элсэх спортын холбоод болон гишүүнчлэлээс нь түтгэлзүүлэх холбоодын талаар хэлэлцэж байна. МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны зарлагад 992.9 сая төгрөг төсөвлөгджээ.
Үүнд:
- Олимпийн боловсрол, спорт холбоод сургалт сурталчилгаа – 50.5 сая төгрөг
- Гадаад харилцаа наадмууд – 12.517 ам.доллар буюу 35.4 сая төгрөг
- Хэрэгжүүлэх хөтөлбөр – 152,034 ам.доллар буюу 430.2 сая төгрөг
- Захиргаа аж ахуй – 476.8 сая төгрөг
Мөн МҮОХ-нд Г.Ганбаяр даргатай Кёрлингийн холбоо /2011 онд байгуулагдсан/, С.Энхтуяа тэргүүтэй Каное, каяакийн холбоо /2018 онд байгуулагдсан/, О.Алтантогоо удирдлагатай Сквош теннисний холбоо /2010 онд байгуулагдсан/ тус тус холбоод шинээр гишүүнээр элсэх хүсэлтээ хүргүүлжээ.
МҮОХ-ны 2020 оны үйл ажиллагааны зарлагад 992.9 сая төгрөг төсөвлөгджээ | ||
Үзсэн: 556 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.