
Монголын үндэсний олимпын хорооны бүх Гишүүдийн ээлжит бус хурал өнөөдөр боллоо.
Тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан ба МҮОХ-ны ерөнхийлөгчөөр "Бээжин-2008" олимпийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр 94.6 хувийн саналаар сонгогдсоныг манай сайт уншигч танаа өмнө нь мэдээллэсэн.
Тэгвэл дэд ерөнхийлөгчөөр Биеийн тамир, спортын газрын дарга асан Ч.Наранбаатар сонгогдов.
Түүнтэй МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид Монголын волейолын холбооны ЕНБД асан Цэвэгмидийн Бат-Энх, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар 2004-2017 онд ажилласан Жүгдэрийн Отгонцагаан, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны дарга асан Галсанжамцын Пүрэв-Очир нар өрсөлдсөн ч санал хураах үеэр Ж.Отгонцагаан өөрийн хүсэлтээр нэрээ татсан юм.
Хуралд оролцсон 130 гишүүний 123 нь Ч.Наранбаатарыг дэмжжээ.
ОВОГ, НЭР:
- Чойжгаваагийн Наранбаатар
ТӨРСӨН ОГНОО:
- 1954 оны 12 дугаар сарын 27 нд төрсөн
ТӨГССӨН СУРГУУЛЬ, ЭРДМИЙН ЗЭРЭГ ЦОЛ:
- Нийслэлийн 5-р дунд сургууль
- Монгол улсын багшийн их сургууль
- Германы Залуучуудын дээд курс дүүргэсэн /БНАГУ/
- 1975 онд Хөнгөн атлетикийн өндрийн харайлтын төрлөөр Монгол улсын спортын мастер
- 1997 онд Боловсрол судлалын магистрын зэрэг
- 2012 онд Сурган хүмүүжүүлэх ухааны доктор /Ph.D/ цол
АЖИЛЛАСАН БАЙДАЛ, ОДОО ЭРХЭЛЖ БУЙ АЖИЛ, АЛБАН ТУШААЛ:
- Монголын мастеруудын биеийн тамир, спортын хорооны Ерөнхийлөгч
- 2002-2005 онуудад Нийслэлийн Биеийн тамир, спортын хорооны дарга
- 2005-2012 онуудад Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын даргаар тус тус ажилласан.
ГАВЬЯА ШАГНАЛ:
- 1984 онд Монгол улсын Засгийн газрын жуух бичиг
- 2000 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон
- 2003 онд Монгол улсын Биеийн тамир, спортын тэргүүний ажилтан
- 2005 онд Монгол улсын Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан
- 2008 онд Монгол улсын гавьяат дасгалжуулагч
МҮОХ-ны дэд ерөнхийлөгчөөр Ч.Наранбаатар сонгогдов | ||
Үзсэн: 1680 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.