Солонгост 14 жил ажилласан туршлагаараа З.Оюунцэцэг гэж эмэгтэй Төв аймагт “БОНН” нэртэй даавууны бэлдцийн үйлдвэр байгуулан өнгөрсөн жилээс ажиллууж эхэлжээ. Даавуун бэлдцийн энэ үйлдвэрлэлийг дагаад оёдлын үйлдвэрлэл хөгжих эхлэл тавигдаж байна гэж Зуунмод хотын дарга хэллээ.
Импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх төсөл шалгаруулалтад “БОНН” үйлдвэрээ өргөжүүлэх төслөө явуулсан бөгөөд 888 төсөлд шалгарч, үйлдвэрлэлийн зээлээ хөөцөлдөж байгаа ажээ.
Аймгийн төвд ноос боловсруулдаг “Могол ноос” ХХК-ийн боловсруулсан ноосыг хүрэмний даавуу болгосон бэлдцээр “Төмөртрейд” ХХК хүрэм үйлдвэрлэж 2013 онд зах зээлд нийлүүлсэн нь амжилттай борлуулагджээ. Манай улсын оёдлын салбарын тэргүүлэгч үйлдвэрүүд болох “Говь”, “Монгол даавуу” зэрэг үйлдвэр эднийд захиалга өгч, бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж, загвар дизайныг нь өөрчлүүлдэг болжээ. Энэ үйлдвэртэй Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймагт ажиллах үеэрээ танилцаж зорилго тэмүүлэлтэй, үйлдвэрлэгч бүтээгч иргэдээ дэмжиж ажиллахаа хэллээ.
Зорилго, тэмүүлэлтэй иргэдээ дэмжин ажиллана | ||
Үзсэн: 1754 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.