
Шинжлэх ухааны доктор профессор, туйл судлаач Л.Дүгэржавын “Антарктид тив” номын нээлт болжээ.
Тэрбээр 2004 онд Монголын Антарктидын нийгэмлэгийг сонирхол нэгт судлаачидтайгаа үүсгэн байгуулсан бөгөөд сүүлийн 12 жилд хийсэн судалгаа шинжилгээнийхээ ажлыг ийнхүү нэгтгэн ном болгон хэвлүүлсэн аж.
Антарктид тивийн талаар өгүүлэх тус танин мэдэхүйн ном нь антарктид тивийн тухай, байгалийн нөөц баялаг, антарктидын олон улсын харилцаа, тэмдэглэлийн дэвтэр гэх үндсэн дөрвөн бүлэгтэй юм байна.
Туйл судлаач Л.Дүгэржавын “Антарктид тив” ном хэвлэгджээ | ||
Үзсэн: 586 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.