БНХАУ-ын Шинжлэх ухааны академийн “Тандан судалгаа ба дижитал дэлхий” хүрээлэнгийн төлөөлөгчид Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын дарга А.Хүрэлшагай, Захиргаа, хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Нямжаргал, Геодези, зураг зүйн хэлтсийн дарга В.Отгонбаяр нартай уулзаж Монгол Улсын Шинжлэх Ухааны Академитай хамтарсан судалгааны лаборатори байгуулах тухай болон агентлагтай цаашид хамтран ажиллах талаар албан ёсны уулзалт хийлээ.
Энэ төв нь хоёр улсын Боловсрол Шинжлэх Ухааны Яамдын хамтын ажиллагааны хүрээнд байгуулах технологийн парк, хамтарсан судалгааны төв байх юм. Түүнчлэн БНХАУ-ын зүгээс холбогдох чиглэлээр мэргэжилтнүүдийг сургах тал дээр хамтран ажиллах санал дэвшүүлсэн байна.
“Тандан судалгаа ба дижитал дэлхий”-тэй хамтран ажиллана | ||
Үзсэн: 1620 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.