Шууд Chart

"Мэраки" уран зургийн үзэсгэлэн гарчээ

2020-08-18 14:03:02

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн "Мэраки" уран зургийн үзэсгэлэн гарчээ.

Тодруулбал, "The Ulaanbaatar Elite International School"-ийн дэргэдэх "Альфа клуб"-ээс "Би Монголын ирээдүй" гар зургийн сургалтыг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах төвд өнгөрсөн сарын 24-нд болон энэ сарын 3-нд зохион явуулсан байна. Тус сургалтад хамрагдсан 6-18 насны 68 хүүхдийн 80 гаруй бүтээлийн үзэсгэлэн “UB INN hotel & gallery”-д тавигдаад хаагджээ.

"The Ulaanbaatar Elite International School"-ийн захирал Б.Тамир хэлэхдээ "Сургалтын төсөл таван үе шаттай. Манай клубын 50 хүүхэд тав, таваараа баг болж төсөл боловсруулж, олон нийтийн үйл ажиллагаа тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд рүү чиглэсэн сургалт зохиохоор санаачилсан. Үүний нэг нь сая болж өнгөрсөн үзэсгэлэн юм" гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Мэраки" уран зургийн үзэсгэлэн гарчээ   
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй