
Жүжигчин, продюсер Г.Ундармаагийн “Ю фильм” студийн бүтээл “Ганц бие бүсгүйчүүд 4: Эхлэл бас төгсгөл” киноны нээлт ирэх аравдугаар сард болох гэж байна.
Уг нь өнгөрсөн хоёрдугаар сард нээх гэж байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан юм.
Тэрбээр өмнө буюу 2013, 2015, 2018 онд дээрх киноныхоо цувралыг үзэгчдэд хүргэсэн билээ.
Тус киноны агуулга нь 20, 30, 40 насны босго давсан ганц бие гурван бүсгүйн үерхэл, харилцаа, нөхөрт гарах чин хүсэл болон нийгмийн хандлагыг хөгжилтэй, адал явдалтайгаар харуулжээ.
Гэхдээ үйл явдал нь XIII зууны үеийг харуулна гэдгээрээ онцлог аж.
Киноны зохиолыг яруу найрагч, сэтгүүлч Р.Эмүжин бичиж, Л.Бат-Амгалан найруулсан бол гол дүрүүдийг өмнөх гурван ангид тоглосон Г.Ундармаа, А.Туяа, О.Дөлгөөн нар бүтээжээ.
“Ганц бие бүсгүйчүүд 4: Эхлэл бас төгсгөл” киноны нээлт ирэх аравдугаар сард болно | ||
Үзсэн: 1714 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.