Шууд Chart

Цагдаа, Зэвсэгт хүчний 017-р ангийн хамтарсан “Сүлд” баг 12 дугаар байрт оржээ

2020-08-18 17:59:04

Монголын дугуйн холбоо, Шүүгчдийн зөвлөлөөс хамтран зохион явуулсан “Эрүүл агаар-эко орчин-эрүүл мэнд” уулын дугуйчдын нэгдсэн аялал ба сорилт бэлтгэлийн сонирхогчийн тэмцээн энэ сарын 15-нд болж, Цагдаагийн "Сүлд" чуулга, Зэвсэгт хүчний 017-р ангийн тамирчид хамтарсан “Сүлд” баг 12 дугаар байрт шалгарчээ.

Энэ удаагийн арга хэмжээнд 30 багийн 148 тамирчин “Гачуурт–Хуандайн хөндий–Шилжирээнгийн даваа–Тэрэлжийн амралт–Тэрэлжийн даваа–Мэлхий хад–Горхи Тэрэлж” чиглэлийн 45 км замыг туулсан байна.

Энэхүү арга хэмжээ нь анх удаа зохиогдсон бөгөөд Гачуурт-Горхи Тэрэлжийн зам хамгийн хүндрэлтэй байсан гэв.

 















Нийтэлсэн: У.Баярсайхан

Цагдаа, Зэвсэгт хүчний 017-р ангийн хамтарсан “Сүлд” баг 12 дугаар байрт оржээ  
Үзсэн: 793 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй