Шууд Chart

Дэлхийн гэрэл зурагчдын өдөр өнөөдөр тохиож байна

2020-08-19 09:23:54

Гэрэл зураг бол хүн төрөлхтний бүтээсэн хамгийн гайхамшигт бүтээлийн нэг. Гэрэл зургаар түүхэн үйл явдал, сонирхолтой агшин, үзэсгэлэнт байгаль, спорт урлагийн ялалт гээд хэзээ ч дахин давтагдахгүй агшинг буулгаж чаддаг. Гэрэл зургийн ачаар бид өнгөрсөн үед аялаж, амьдралынхаа сайхан үеүүдийг дурсан санадаг билээ.

Тийм болохоор гэрэл зураг хэмээх урлагт зориулсан баярын өдөр байдагт гайхах зүйл үгүй. Бүх дэлхийн гэрэл зургийн өдрийг (World Photography Day) сонирхогч, мэргэжлийн гэрэл зурагчдаас эхлэн энэ урлагийг үнэлэн бишрэгч бүх хүн тэмдэглэдэг юм. 2009 оноос эхэлсэн энэ баярын өдрийг жил бүрийн наймдугаар сарын 19-нд тэмдэглэн өнгөрүүлдэг. Алс тэртээ 1839 оны наймдугаар сарын 19-нд олон нийтэд анх удаа гэрэл зураг буулгах аргыг танилцуулж байсан гэдэг. Ингээд дэлхийд алдартай түүхэн гэрэл зургуудаас сонирхоцгооё.

Цэргийн сурвалжлагч Евгений Халдей. “Рейхстагийн оройд Улаан туг мандлаа”

7E865D4B-908E-4594-9116-3623A222F2AF_w1023_s

Нагасаки хотод америкчууд атомын бөмбөг хаяснаас гуравхан минутын дараа авсан зураг. Гэрэл зурагчны нэр тодорхойгүй.

1500408473

Нацист Германы СС-ийн дарга Генрих Гиммлер хорих лагерьт. Гэрэл зурагчны нэр тодорхойгүй.

1500411795

Дэлхийн II дайны төгсгөлийг харуулсан бас нэгэн гэрэл зураг. “LIFE” сэтгүүлийн зурагчин Альфред Эйзенштадт.

1500409976

Нью-Йоркийн Рокфеллер цамхгийг барьж байгаа ажилчдын өдрийн хоол. 1932 онд авсан алдарт энэ зургийн эзэн бас мэдэгдэхгүй байгаа.

1500399524

Гэрэл зурагчин Гектор Рондонд энэ зураг Пулитцерийн шагнал авчирсан. 1962 онд Венесуэлийн Пуэрто-Кабельо хотод болсон бослогын үеэр мэргэн буучид оногдсон цэргийг түшиж байгаа санваартан Луис Падильо.

1500413360

“Афганистаны Моно Лиза” хэмээх энэ зураг дэлхий дахинд цагаач, дүрвэгчдийн эмгэнэлийг илтгэн харуулсан билээ. Зурагчин Стив МакГарри.

1500401249

1954 оны есдүгээр сарын 9-ний шөнө Нью-Йоркт болсон киноны зураг авалтын үеэр зурагчин Мэтти Зиммерманы буулгаж амжсан кадр.

1439269340

1960 онд болсон нэгэн хурал дээр зурагчин Альберто Кордагийн авсан зураг. Алдарт хувьсгалч Че Геварагийн энэ зураг дэлхийд хамгийн олон хувь тархсан зураг гэж тооцогддог.

1500412795

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дэлхийн гэрэл зурагчдын өдөр өнөөдөр тохиож байна   
Үзсэн: 2911 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2024-08-19 14:42
Setguulch Sugaraagiin niitleliig tuuchij

Бидэнтэй нэгдээрэй