
"Улирал ба Зохиолч" сэтгүүлийн намрын дугаар уншигч, захиалагчдын гарт очиход бэлэн болжээ.
Энэ дугаарт Ардын уран зохиолч, яруу найрагч П.Бадарч, яруу найрагч Д.Баянтунгалаг, Л.Сэлэнгэмөрөн, О.Цэнд-Аюуш нарын зэрэг найрагчдын шинэ шүлэг, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн агсны шинэ тууж, "Хүний амь" кино хэрхэн дэлгэцэнд гарсан тухай сонирхолтой тэмдэглэл багтсан байна.
Мөн орчин цагийн алдартай зохиолчийн нэг 2014 оны нобелийн шагналт, Францын зохиолч Патрик Модианогийн ярилцлага, дууны шүлгийн хаан хэмээн өргөмжлөгдсөн, яруу найрагч З.Түмэнжаргал агсны захидал, "Дэлхийн сонгодог өгүүллэг" "Сондор", "Сүүтэй дөрөө", "Өгүүллэг", "Монгол туургатны яруу найраг, "Онол судлал, шүүмж" булангуудад шинэ содон, сонин шилдэг уран бүтээл нийтлэгдсэн байна.
"Номын өмнөтгөл" шинэ булангаа энэ жил 60 насны нь ой тохиож байгаа 1980-аад оныхоны нэрт төлөөлөгч, яруу найрагч, сэтгүүлч Сүхбаатарын Батмөнхийн номын өмнөтгөлөөр нээв.
“Улирал ба Зохиолч" сэтгүүлийн намрын дугаар уншигчдын гарт очиход бэлэн болжээ | ||
Үзсэн: 603 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.