Шууд Chart

“Санья-2020” наадмыг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулжээ

2020-08-19 16:23:27

Азийн олимпын зөвлөлөөс уламжлал болгон зохиодог “Санья-2020” Азийн элсний спортын VI наадмыг 2021 оны дөрөвдүгээр сарын 2-10-ны хооронд зохион байгуулахаар болжээ.
Уг нь тус наадмыг энэ оны арваннэгдүгээр сарын сүүлч, арван хоёрдугаар сарын эхээр зохион байгуулах төлөвлөгөөтэй байсан ч цар тахлын улмаас хойшлуулсан юм. Азийн олимпын зөвлөл хэдийгээр тус наадмыг ирэх он хүртэл хойшлуулсан ч “Санья-2020” нэрийг хэвээр хэрэглэхээ мөн зарлажээ.
Санья хот нь БНХАУ-ын аялал жуулчлалын бүс Хайнань арлын өмнө хэсэгт оршдог бөгөөд Азийн спортын наадамд 19 төрлөөр 2000 орчим тамирчид өрсөлдөх юм.
Түүнчлэн тамирчид тус наадамд усан сэлэлт-Марафон, элсний хөл бөмбөг, элсний волейбол, сагсан бөмбөг, элсний бөх, самбо , жиү жицү ,курас, мута бокс, үндэсний бие хамгаалах урлаг, элсний петанк, модон бөмбөг, хөнгөн атлетик, бодибилдинг төрлүүдээр өрсөлддөг аж.
Өмнө нь Азийн элсний спортын IV наадамд Монгол Улсаас эрэгтэй, эмэгтэй сагсчид дөрөвдүгээр байр эзэлжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Санья-2020” наадмыг ирэх оны дөрөвдүгээр сар хүртэл хойшлуулжээ  
Үзсэн: 1235 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй