
БНХАУ-ын “Сэвэн Стар Энержи Инвестмент” групп алдарт “Титаник” хөлгийг бодит хэмжээгээр нь дахин босгож, Азид анх удаа усан онгоцны музей байгуулахаар шургуу ажиллаж байна.
Төслийн хүрээнд энэ онд багтаан ашиглалтад оруулахаар зэхэж буй уг музей нь далайн эргээс 930 бээрийн алсад Сычуан мужийн төвд байрлах юм.
Хөрөнгө оруулагч талаас уг төслийг хэрэгжүүлэхэд 165 сая ам.доллар зарцуулаад байна. Хөлөг онгоцны дотор талыг 1997 онд гарсан алдарт “Титаник” кинонд гардагтай ижил байдлаар хийх ба мөсөн уул мөргөж сүйрсэн уг хөлөг живж байхад ямар байсныг мэдрүүлэх дуу, дүрсний гайхамшигт нийлбэр болсон тусгай үзүүлбэрүүдийг ч толилуулж байхаар төлөвлөсөн гэж хөрөнгө оруулагч талын Су Шаожун мэдэгджээ.
Хөрөнгө оруулагч “Титаник”-ийн хуулбараас гадна анхны хүний гараар бүтсэн дайлан эрэг, 6D хэмжээст кино театрыг Романдезиа Сэвэн Стар олон улсын соёл, аялал жуулчлалын төвд байгуулахаар төлөвлөж байгаа аж.



Хятадууд “Титаник” хөлгийн хоёр дахь хувилбарыг бүтээж байна | ||
Үзсэн: 788 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.