Шууд Chart

О’Салливан зургаа дахь удаагаа дэлхийн аварга боллоо

2020-08-20 09:01:00

Английн Ронни О’Салливан Шеффилд хотноо болсон снукер бильярдын ДАШТ-ий финалд Кайрен Уилсоныг 18:8-аар ялж түрүүллээ.

2001, 2004, 2008, 2012, 2013 онд дэлхийн аварга цол хүртэж буй Ронни ийнхүү дахин түрүүлж, Английн Стив Дэвистэй адил ялалттай боллоо.

1977 оноос эхлэн явагдсан снукер бильярдын ДАШТ-ий түүхэнд хамгийн олон удаа түрүүлсэн хүн нь Шотландын Стивен Хэндри бөгөөд тэрбээр долоон удаа дэлхийн аварга цол хүртжээ.

“Пуужин” хочтой О’Салливан 44 настайдаа дэлхийн аварга цолд хүрсэн нь түүхэнд хамгийн ахмад насандаа түрүүлсэн рекордын эзэн болгож байна.

Мөн тэрбээр дэлхийн чансааны 37 дахь тэмцээндээ түрүүлснээр Стивен Хэндригээс ердөө ганц түрүүгээр дутуу болов. 

 



























Нийтэлсэн: У.Баярсайхан

О’Салливан зургаа дахь удаагаа дэлхийн аварга боллоо  
Үзсэн: 862 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй