Шууд Chart

Гадаадын хөрөнгө оруулалт буурсаар байна

2014-04-15 17:07:43

Сүүлийн үед манай улсад санхүүгийн хямралт байдал үүсээд байгааг Засгийн газар төдийгүй мэргэжлийн хүмүүс хэлж байгаа. Санхүүгийн хямралт байдлыг даван туулахын тулд Улсын Их Хурлаар “Эдийн засгийг идэвхжүүлэх зарим арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэхээр бэлдэж буй.

Зарим судлаачийн үзэж буйгаар манай улсад үүсээд байгаа энэхүү санхүүгийн хямралт байдал нь гадаадын хөрөнгө оруулалт буурсантай холбоотой аж.
 
Манай улсад энэ оны эхний хоёр сард орж ирсэн гадаадын хөрөнгө оруулалтыг өнгөрөгч 2013 оны эхний хоёр сартай харьцуулахад 32 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ. Тодруулбал, манай улсад өнгөрөгч 2013 оны нэгдүгээр сард 283 сая доллар, хоёрдугаар сард 286 сая долларын хөрөнгө оруулалт орсон бол энэ оны нэгдүгээр сард 182 сая доллар, хоёрдугаар сард 204.9 сая долларын хөрөнгө оруулалт орсон байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 182 сая доллар буюу 32 хувиар буурсан үзүүлэлт юм.
Нийтэлсэн: О.Энхмаа

Гадаадын хөрөнгө оруулалт буурсаар байна   
Үзсэн: 1204 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй