
Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Ганхуяг, түүний гэргий М.Цэндсүрэн нарын талархалын хүлээн авалтын арга хэмжээ энэ сарын 12-нд ЭСЯ-нд зохион байгуулагджээ.
Уг арга хэмжээнд БНХАУ-ын ГХЯ, ХКН, Хөгжил шинэчлэлийн хороо, Худалдааны яам, Хууль зүйн яам, Улсын цагаачлалын удирдах газар, ЭКСИМ банк зэрэг төр, засгийн байгууллагын 70 гаруй төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцсон байна.
Дэд сайд Луо Жаохуй, элчин сайд Д.Ганхуяг хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг эрчимжүүлж, өндөр дээд түвшний харилцан айлчлалыг тогтмолжуулах, улс төрийн харилцан итгэлцэл, иргэд хоорондын харилцан ойлголцолыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь БНХАУ-ын Гадаад хэргийн яам өндрөөр үнэлж байгааг онцлон тэмдэглэв.
Мөн үеэр Элчин сайд Д.Ганхуяг БНХАУ-ын нэрт дуучин, жүжигчин Тэнгэрт Монгол Улсын Төрийн дээд Алтангадас одонг гардуулжээ.
Тэрбээр 2017 онд дээрх одонгоор шагнагдсан ч хүндэтгэх шалтгааны улмаас гардаж амжаагүй байсан аж.
Дуучин Тэнгэрт Төрийн дээд Алтангадас одон гардуулжээ | ||
Үзсэн: 1407 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.