Шууд Chart

Дуучин Ч.Уранхолбоо хандивын аян эхлүүлжээ

2020-08-21 10:49:14

Дуучин Ану буюу Ч.Уранхолбоо нэгэн ээжид амьдрал бэлэглэх зорилгоор “Tara Vision” агентлагтай хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд "Шүүдрийн дусал" нэртэй хандивын аяныг эхлүүлжээ.

Зорилго нь шүүдрийн мянга мянган дуслыг цуглуулж нэгэн сайхан ээжид, гэр бүлд амь амьдрал, эрүүл мэнд, урт удаан жаргалыг бэлэглэхэд оршиж буй гэнэ.  

Энэхүү аяны хүрээнд Дархан-Уул аймгийн харьяат Д.Даваасүрэн гэх эмэгтэйг сонгон тусламжийн гараа сунгахаар болжээ. Д.Даваасүрэн нь 2011 онд элэгний В, Д вирустэй хэмээн оношлогдож ХӨСҮТ-д эмчийн хяналтанд өдийг хүртэл эмчилгээ авч байсан боловч тус өвчин нь улам даймжирч, өнгөрсөн нэгдүгээр сард биеийн байдал эрс муудаж, элэгний хатуурал нь эцсийн шатандаа орж элэгний үйл ажиллагаа зогссон гэсэн эмчийн дүгнэлтээр элэг шилжүүлэн суулгах шаардлагатай болоод байгаа юм.

Энэхүү хагалгааг дотооддоо тэр тусмаа Улсын нэгдүгээр эмнэлэгт хугацаа алдалгүй хийж гүйцэтгэхийн тулд 35 сая төгрөг шаардлагатай аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Дуучин Ч.Уранхолбоо хандивын аян эхлүүлжээ  
Үзсэн: 1532 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй