Шууд Chart

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Эрдэнэт, Булган аймагт ажиллаж байна

2020-08-21 11:16:35

Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр энэ сарын 20-22-ны өдрүүдэд Эрдэнэт хотод ажиллаж байна.

Тэрбээр уулзалтын эхний өдөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнтэй албан уулзалт хийсэн бөгөөд энэ үеэр дэлхий дахиныг түгшээж буй шинэ төрлийн коронавирус “Ковид-19” цар тахлын үед үйл ажиллагаагаа хэвийн явуулж буйд талархал илэрхийлээд хүн төрөлхтний их цэнгэл болсон “Токио-2020” зуны олимпын наадмыг угтаж хамтран ажиллах, олимпын “Алтан түнш”-ийн гэрээ байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Үүнээс гадна тэд хүүхэд залуучууд спортоор ихээр хичээллэх болсон энэ үед матераллаг баазыг хэрхэн нэмэгдүүлэх талаар санал солилцсон юм.

Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэрийн тухайд тамирчдыг ихээхэн дэмжиж ажилладаг бөгөөд тус үйлдвэрийн дэргэдэх “Хангарьд” спорт клуб нь үйлдвэрийн ажиллагсад, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, чийрэгжүүлэхэд чиглэгдсэн биеийн тамир, спортоор хичээллэх нөхцөл бололцоог бүрдүүлж, улс, тив, дэлхийн хэмжээний ур чадвартай тамирчдыг бэлтгэх зорилготой ажилладаг юм.

Уулзалтын үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дарга Х.Бадамсүрэнд МҮОХ-ны “Олмпын алдар” одон, Ерөнхий захирлын Хамтын ажиллагаа, нийгмийн асуудал хариуцсан орлогч Д.Дэлгэрбаярыг МҮОХ-ны "Алтан медаль"-аар шагналаа.

 

 





Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Эрдэнэт, Булган аймагт ажиллаж байна  
Үзсэн: 800 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй