
МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр албан айчлалынхаа үеэр Булган аймагт үйл ажиллагаа явуулдаг “Олимпын бааз”-д бэлтгэл сургуулилтаа хийж буй боксын шигшээ багийн тамирчидтай уулзаж, бэлтгэл сургуулилттай нь танилцлаа.
Тус баазад боксын шигшээ багийн багш дасгалжуулагчаас бүрдсэн 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг наймдугаар сарын 6-наас ирэх есдүгээр сарын 6-ныг хүртэл нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна.
Боксын Үндэсний шигшээ баг долоо хоног бүр тамирчдынхаа бэлтгэлжилтийг шалган жин бүрт халз тулааныг зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр боксын шигшээ багийн хоёр дахь удаагийн халз тулаанууд боллоо. Түүнчлэн МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тамирчдын бэлтгэл сургуулилт, бэлтгэл хийх нөхцөл байдалтай танилцаж, цаашид бүхий л талд хамтран ажиллахаа уламжилсан байна.
Сонирхуулахад энэхүү “Олимпын бааз”-д анхлан “Атланта-1996” олимпын наадмын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах бэлтгэлээ базааж байсан бол түүнээс хойш олон олимп, дэлхийн медальтан энэхүү баазад бэлтгэл сургуулилтаа хийсэн юм.









МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр боксын шигшээ багийн бэлтгэлтэй танилцлаа | ||
Үзсэн: 1846 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.