Шууд Chart

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана

2014-04-16 08:47:28

Өнөөдөр Өргөдлийн байнгын хороо Төрийн ордны “А” танхимд 09:00 цагаас хуралдаж дараах таван асуудлыг хэлэлцэнэ.

·         Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.7 дахь хэсгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх,
·     Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн зургаадугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн хэрэгжилтийн талаар хэлэлцэх,
·         Өргөдлийн байнгын хорооны 2014 оны хаврын чуулганы хугацаанд хийх ажлын төлөвлөгөө батлах,
·         Өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн талаарх мэдээлэл сонсох,
·         Ашигт малтмалын газрын дарга асан Д.Батхуягийн буруутай үйл ажиллагаанаас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл нь хүчингүй болж хохирсон гэх иргэдийн өргөдлийг хэлэлцэнэ.
 
Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09:00 цагаас “Б” танхимд болж доорх асуудлуудыг хэлэлцэнэ.
·         Хотыг дахин хөгжүүлэх тухай хуулийн төсөл /анхны хэлэлцүүлэг, санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлнэ/;
·       Хууль бус мод бэлтгэлтэй тэмцэж буй бодлого, үйл ажиллагаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны тогтоолын төсөл;
·         Хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл сонсох.
 
Мөн  Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “Б” танхимд 13:00 цагаас хуралдаж эдийн засгийн гадаад хамтын ажиллагааны талаар Ажлын хэсэг байгуулах Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэх юм.
 
Хүнсний аюулгүй байдлын хүрээнд Пестицидын зохистой хэрэглээ, түүний тулгамдсан асуудал сэдэвт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хэлэлцүүлэг 14:00 цагаас “В” танхимд болно.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Өнөөдөр гурван байнгын хороо хуралдана  
Үзсэн: 877 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй