Шууд Chart

Ерөнхий сайд Төв аймагт ажиллаж байна

2014-04-16 09:00:01

Ерөнхий сайд Н.Алтанхуяг Төв аймагт ажиллах үеэрээ тус аймгийн Сэргэлэн сумын “Эрдэнэ-Уул” багийн үйл ажиллагаатай танилцлаа.

Ерөнхий сайд шинэчлэлийн бодлогод багийн Засаг дарга нарын саналыг тусгах зорилгоор Засгийн газрын хэрэг эрхлэх газраас тус аймагт зохион байгуулсан “Баг-Иргэний засаг захиргаа” цуврал хэлэлцүүлэгт оролцсон байна. Үүнийхээ дараа тэрээр тус аймгийн зарим бүтээн байгуулалттай танилцлаа.
 
Аймгийн төв бүрийг хот болгох Засгийн газрын зорилтын хүрээнд аймгийн төв бүрт 1000 айлын орон сууц барихаар төлөвлөсөн. Ерөнхий сайд өнгөрсөн жилийн мөн өдийд Төв аймагт ажиллах үеэрээ 1000 айлын орон сууцны шав тавих ёслолд оролцож, барилгын ажлаа яаралтай эхлүүлэх үүрэг өгч байсан. Өнгөрсөн жил суурийг нь цутгаж, энэ сарын нэгнээс ажил эхэлсэн бөгөөд барилга угсралтын ажил 45 хувьтай байна. Эхний ээлжийн 128 айлын орон сууцыг энэ онд багтаан ашиглалтад оруулна гэж барилгын ажлыг гүйцэтгэж буй компанийн удирдлагууд танилцуулсан юм.
 
Үүнээс гадна тус аймагт үйл ажиллагаагаа явуулдаг “БОНН” нэртэй даавууны бэлдцийн үйлдвэр, аймгийн төвд ноос боловсруулдаг “Могол ноос” ХХК-ийн боловсруулсан ноосыг хүрэмний даавуу болгосон бэлдцээр хүрэм үйлдвэрлэдэг “Төмөртрейд” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
 
Нийтэлсэн: О.Энхмаа

Ерөнхий сайд Төв аймагт ажиллаж байна  
Үзсэн: 1039 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй