Шууд Chart

Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо

2014-04-16 09:06:54

Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжаар “Өмнөговь, Дорноговь аймгийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн "G0204-MON төсөл” дээрх аймгуудад хэрэгжиж буй.

Уг ажлын хүрээнд “Байгууллагын болон хүний нөөцийн хөгжил, чадавхийг бэхжүүлэх, ерөнхий төлөвлөгөө боловсруулах, хил дамнасан хамтын ажиллагаа” багцыг хариуцан гүйцэтгэж буй зөвлөх компанийн түншлэлүүд Сайншанд, Замын-Үүд сумын “Орон нутгийн институцийн хөгжлийн стратегийн баримт бичгийг танилцуулах, санал зөвлөмж авах зорилгоор Сайншанд хотод уулзалт зөвлөлгөөн зохион байгууллаа.

Зөвлөлгөөнөөр Сайншанд сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг танилцуулж, ирээдүйд бий болох ажиллах хүчний хэтийн төлөвлөлт, аймаг, сумын төвийг улсын болон аймгийн зэрэглэлтэй хот болгохын давуу тал зэрэг асуудлаар хэлэлцэж санал бодлоо солилцсон байна.
Мөн энэ үеэр Монгол Улсын Засгийн газрын хөрөнгө оруулалт, Азийн хөгжлийн банкны “G0204-MON“ төслийн хүрээнд хийгдэх Сайншанд Замын-Үүдийн инженерийн шугам сүлжээг сайжруулах төслийн нээлтийг мөн хийжээ. 
Нийтэлсэн: О.Энхмаа

Дэд бүтцийн бүтээн байгуулалтын ажлын нээлт боллоо  
Үзсэн: 726 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй