Шууд Chart

"Гэгээн Муза" наадам энэ сарын 30-нд “Хүн” театрт болно

2020-08-24 08:45:50

Драмын урлагийн шилдгүүдийг тодруулдаг "Гэгээн Муза" наадмын академийн шагнал гардуулах ёслол, улаан хивсний баяр энэ сарын 30-нд 17:00 цагаас “Хүн” театрт болно.

Монголын театрын урлагийн шилдгүүдийг тодруулдаг уг наадам тавдугаар сард болох байсан ч "Covid-19"-ийн халдварын цар тахлын улмаас хойшилсон юм.

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, шилдэг уран бүтээлчийг шалгаруулдаг энэхүү наадмыг Олон улсын театрын өдрөөр, 2003 оноос зохион байгуулж эхэлсэн билээ.

Гэхдээ сүүлийн жилүүдэд наадмын давтамжийг хоёр жилд нэг удаа болгон өөрчилж, тавдугаар сард хийдэг уламжлал тогтоод байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Гэгээн Муза" наадам энэ сарын 30-нд “Хүн” театрт болно  
Үзсэн: 772 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй