Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.08.24/ ээлжит мэдээлэл хийлээ.
2020.08.23-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Дархан-Уул аймгийн салбар 1 лабораторид хийсэн 399 хүний /PCR/ шинжилгээний хариу "СӨРӨГ" гарчээ.
ТУХАЙЛБАЛ:
- 08.09-нд Франкфурт-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 67 хүн /давтан/,
- 08.22-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 268 хүн,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 1 хүн,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 9 хүн,
- Өмнөговь аймагт тусгаарлагдсан 27 хүн,
- Дорноговь аймгийн Замын-Үүд суманд тусгаарлагдсан 1 хүн,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 21 жолооч,
- Сувилалын газруудад тусгаарлагдсан /ХӨСҮТ-өөс эдгэрч гарсан/ 5 хүний шинжилгээнд халдвар илрээгүй байна.
- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 1 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
- ХӨСҮТ-д 24 хүн эмчилгээ, тандалт, ажиглалтанд хамрагдаж байна.
- Цэргийн төв эмнэлэгт 53 хүн тусгаарлагдаж байгаагаас, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.
- Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3562 хүн байна.
- Өчигдөр 271 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 3 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.
- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 298 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 289 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 9 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 7, хүндэвтэр оноштой 2 хүн байна.
ХӨСҮТ-өөс нэг хүн эдгэрч, халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна | ||
Үзсэн: 702 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.