Шууд Chart

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа олон улсын наадамд уригджээ

2020-08-24 12:10:04

МЗЭ-ийн шагналт, “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Шагдарын Лхамноржмаа Олон улсын яруу найргийн Стругагийн наадамд зочноор уригджээ.

59 дэх удаагийн уг наадам нь Европ тивд тодруулбал, Македон Улсад энэ сарын 26-31-ны хооронд зохион байгуулагдах аж.

Гэхдээ энэ жил “Ковид-19” цар тахал дэгдэж буй тул зохион байгуулагчид оролцогчдыг зөвхөн шүлгээ уншиж буй бичлэгээ цахимаар ирүүлэхийг зөвлөжээ.

Ийнхүү тэрбээр “Ижий улирал”, “Чиний явсан мөр”, “Чиний эзгүйд” шүлгээ товч намтрынхаа хамт илгээсэн байна.

Энэ жил 30 гаруй улсаас тус бүр нэг найрагч оролцож байгаа бөгөөд өмнө нь манай улсаас “Чингис хаан” одонт, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо, соёлын гавьяат зүтгэлтэн Г.Аюурзана, Дан.Нямаа, А.Эрдэнэ-Очир агсан, яруу найрагч Т.Эрдэнэцогт нар оролцож байв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Болор цом”-ын эзэн, яруу найрагч Ш.Лхамноржмаа олон улсын наадамд уригджээ  
Үзсэн: 1413 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй