![](/uploads/201404/news/thumb/cb5a12327638803e211dea9da3f08586_x3.jpg)
Сүүлийн жилүүдэд манай улсад гарч байгаа зам тээврийн ослууд нь замын чанар муугаас гадна импортоор орж ирж буй машины хуучин дугуйнаас ихээхэн шалтгаалж байна гэж холбогдох албаныхан дүгнэжээ.
Мөн түүнээс гадна орон нутагт хятад мотоциклноос болж гарах осол гэмтэл эрс нэмэгдсэн. Тодруулбал энэ оны эхний гурван сарын байдлаар орон нутагт 220 мотоцикль осолдож, 20 хүн нас баржээ.
Дээрх нөхцөл байдлын улмаас Зам тээврийн яам болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран Хятадаас импортоор оруулж ирж байгаа хятад мотоцикль, БНСУ-аас оруулж ирж байгаа хуучин машин, сэлбэг хэрэгсэлд хяналт тавьж ажиллахаар болжээ. Түүнчлэн авто тээвэр, авто зам, төмөр замын тээврийн улсын байцаагчдын хяналтыг сайжруулж, тогтмол хяналт тавьж ажиллуулах ажлыг улам эрчимжүүлнэ гэж дээрх байгууллагууд мэдэгдэж байна.
Импортын дугуйнд хяналт тавьж ажиллана | ||
Үзсэн: 730 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.