Шууд Chart

Зураач Б.Тэмүүлэн Ш.Сүхбат нарын хамтарсан үзэсгэлэн нээгджээ

2020-08-25 09:44:56

Зураач Б.Тэмүүлэн Ш.Сүхбат нар “Хязгааргүй” нэртэй хамтарсан үзэсгэлэнгээ “Блюмон” төвийн 1-р давхарт байрлах “Norphei Art” галерейд нээжээ.

30 гаруй бүтээл дэлгэгдсэн уг үзэсгэлэн энэ сарын 27 хүртэл үргэлжлэх бөгөөд ихэвчлэн Монгол ахуй дүрслэгдэж буй нь иргэдэд улам сонирхолтой санагдаж байв.

Нэрнийх нь утгыг лавлахад “Хязгааргүй... эцэстэй хэрнээ эцэсгүй. Хязгааргүйн тухай ойлголт нь аливаад цар хүрээ, төгсгөл байхгүйг илэрхийлнэ. Хязгааргүй нь бодит амьдралд байхгүй мэт. Бид өөрсдөө олж, нээж танин мэдэж, өөр өөрийнхөөрөө мэдрэх юм байна. Хүн гэдэг эрх дураараа хөдөлж, энэ ертөнцийг туулж, өрөөл бусадтайгаа харилцан ойлголцож, тархиараа эргэцүүлэн бодож, бусадтай санал бодлоо солилцож, бусдад нөлөөлж, бас нөлөөнд автаж, нийгэмд холилдон явах амьд бодьгал билээ. Аливаа урлаг ч гэсэн хүрээнээсээ хальж, тэлэн, ил гарч, хүмүүнтэй адил харилцаан дунд орж, цаг хугацааны урсгалд холилдон, бусад бүтээлд нөлөөлж, бас нөлөөлөгдөж, хил хязгааргүй, эрх чөлөөтэй, эцэс төгсгөлгүй төсөөлөл дүүрэн ертөнцийг бий болгодог” гэв.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Зураач Б.Тэмүүлэн Ш.Сүхбат нарын хамтарсан үзэсгэлэн нээгджээ  
Үзсэн: 536 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй