Шууд Chart

АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх товчоо Монголд ажиллаж байна

2014-04-16 10:07:32

Улсын Ерөнхий Прокурорын газрын Эрх зүйн туслалцаа, Гадаад харилцааны хэлтсийн даргаГ.Ганзориг АНУ-ын төрийн департментийн харъяа Мансууруулах бодистой тэмцэх болон хууль хэрэгжүүлэх товчооны Азийн хэсэг хариуцсан дарга Kate Szpila, зөвлөх  Shibani malhotra, David w.Purdy нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол улсад хэрэгжиж байгаа хар тамхитай холбогдох гэмт хэрэгтэй хийж байгаа тэмцэл, прокурор, шүүх, цагдаагийн үйл ажиллагаанд гарч байгаа энэ төрлийн хэргийн талаар санал солилцлоо.
 
Хар тамхитай холбогдсон гэмт хэрэгтэй тэмцэх ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд прокурор, шүүгч, мөрдөн байцаагч нарыг сургах, дадлагажуулах мөрдөн байцаах, яллах, шүүн таслах арга туршлагаа хуваалцах хар тамхи мансууруулах бодисын талаар шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааг сайжруулах шаардлага байгааг танилцууллаа.
 
Төлөөлөгчид энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж байгаа хуулийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж байна.
 
Нийтэлсэн: Б.Баярт

АНУ-ын мансууруулах бодистой тэмцэх товчоо Монголд ажиллаж байна   
Үзсэн: 2331 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-04-16 10:39
СХД Ар Гүнтэд 5га газар яаралтай маш хямд зарлаа.Утас 99084179
202.21.113.xxx [202.21.113.xxx] 2014-04-16 10:27
BISHEE HOLBOONII MURDUH TOVCHOONII AGENTUUD MONGOLIIG ATGAJ BNA SHD. ODOO TEDNII NUUTS ZAAVARCHILGAA MONGOLIIN BUH AMIDRALIIG CHIGLUULNE. YAG 37 ONII CHEKISTUUD MONGOLIIG ATGAJ BSANTAI ADIL. HAR TAMHITAI TEMTSEH GEDEG BOL ZUGEER L HALHAVCH.

Бидэнтэй нэгдээрэй