
Монгол боксын холбооны ахлах дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Д.Батсүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ. Уг нь тэрбээр “Олимп” баазад гарсан баг тамирчдаа удирдах байсан ч ийнхүү ажлаа хүлээлгэн өгсөн тул түүний оронд залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч О.Батхүү түр орлон ахалж байгаа аж.
Д.Батсүрэн ахлах дасгалжуулагчийн үүрэгт ажлаа 2014 онд гавьяат дасгалжуулагч Д.Ганзоригоос хүлээн авсан билээ.
Түүнийг ажиллаж байх хугацаанд гавьяат тамирчин Д.Отгондалай “Рио-2016” олимп болон ДАШТ-ээс хүрэл, ОУХМ М.Нандинцэцэг, Э.Цэндбаатар нар ДАШТ-ээс мөн хүрэл медаль хүртэж байв.
МБХ-ны ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн үүрэгт ажлаа хүлээлгэн өгчээ | ||
Үзсэн: 622 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.