
МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, ОУОХ-ны гишүүн, тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Баттүшиг, дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган нар өнөөдөр Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Шагдаржавын Магван буюу “Олимпын өвөө”-гийнд зочилж хүндэтгэл үзүүллээ.
БТСУХ-ны дарга, МҮОХ-ны ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн, ОУОХ-ны хүндэт гишүүн спортын амьд түүх болсон Ш.Магван гуай МҮОХ-ны Ерөнхийлөгч, дэд ерөнхийлөгчөөр шинээр сонгогдсон Н.Түвшинбаяр, Ч.Наранбаатар, ОУОХ-ны гишүүнээр сонгогдсон Б.Баттүшиг нарт ажлын өндөр амжилт хүсэв.
Мөн сайн сайхныг хүсээд спорт, олимпизмын төлөө зүтгэсэн 60 гаруй жилийн туршлагаасаа хуваалцан, халуун дотно яриа өрнүүллээ.





МҮОХ-ны удирдлагууд "Олимпын өвөө"-д хүндэтгэл үзүүллээ | ||
Үзсэн: 718 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.