Шууд Chart

Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн 2021 онд болохоор тогтлоо

2020-08-26 10:39:02

Азийн боксын холбоо (ASBC)-ны удирдах зөвлөл саяхан онлайнаар хуралдаж Энэтхэг Улсад зохион байгуулахаар төлөвлөсөн Азийн АШТ-ийг 2021 онд болгохоор хойшлуулав.

Тус тэмцээний эрхийг өнгөрсөн хоёрдугаар сард Энэтхэг Улсад олгож, оны сүүлчээр явуулах чиглэлийг өгсөн. Харамсалтай нь коронавируст цар тахлын улмаас спортын олон уралдаан тэмцээнийг цуцалж хойшлуулж буйн адилаар ийнхүү дараа жил рүү шилжүүлж байна.

Энэтхэгийн боксын холбооны гүйцэтгэх захирал Жай Коули тус тэмцээнийг 2021 онд зохион байгуулах болсныг батлав.

Тэрбээр ASBC-гийн удирдах зөвлөлийн хуралд оролцогсдын бүрэлдэхүүнд байсан аж. Азийн боксын АШТ-ийг өмнө нь эрэгтэй, эмэгтэйгээр тусдаа явуулж байгаад 2020 (хойшлоод 2021) оноос эхлэн хамтад нь зохион байгуулахаар төлөвлөсөн юм. Энэтхэгт 1980 онд эрэгтэйчүүдийн (Бомбей хотод), 2008 онд эмэгтэйчүүдийн (Гувахати хотод) тэмцээнийг хүлээн авч байжээ.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Боксын Азийн аварга шалгаруулах тэмцээн 2021 онд болохоор тогтлоо  
Үзсэн: 682 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй