Шууд Chart

БНСУ-ын Сөүл хотоос ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр "Ковид-19" халдвар илэрлээ

2020-08-27 11:29:12

Коронавирусний тархалтын нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас өнөөдөр /2020.08.27/ ээлжит мэдээлэл хийлээ.

2020.08.26-нд ХӨСҮТ-ийн 2 лаборатори, Зоонозын өвчин судлалын үндэсний төв болон Дархан-Уул аймгийн салбар лабораториудад хийсэн 503 хүний /PCR/ шинжилгээгээр нэг хүнд "Ковид-19" халдвар илэрсэн байна.

Тухайн тохиолдол нь, 2020.08.26-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 35 настай эрэгтэй аж.

БУСАД ШИНЖИЛГЭЭ:

- 08.07-нд Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн 273 хүн /давтан/,
- Алтанбулаг боомтоор ирсэн ачаа тээврийн 19 жолооч,
- Дорноговь аймагт тусгаарлагдсан 77 хүн,
- Завхан аймагт тусгаарлагдсан 9 хүн,
- ХӨСҮТ-д тусгаарлагдсан 8 хүн /давтан/,
- Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан 1 хүн,
- Сувилалын газруудад тусгаарлагдсан 11 хүн /давтан/,
- Тусгаарлан ажиглах байруудад байгаа 143 хүн,
- Тусгаарлан ажиглах байруудад ажиллаж буй 8 эмч, ажилтан,
- ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тасаг, Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлгээс тандалт судалгааны зорилгоор цуглуулсан 3 сорьц шинжилгээнд халдвар илрээгүй байна.

- ХӨСҮТ-д эмчлүүлж байсан 2 хүн эдгэрч, өнөөдөр дараагийн тусгаарлалт руу шилжлээ.
- ХӨСҮТ-д нийт 36 хүн тусгаарлагдаж байна.
- Цэргийн төв эмнэлэгт 55 хүн тусгаарлагдаж байгаагаас, 3 хүний биеийн байдал хүндэвтэр байна.

- Улсын хэмжээнд гэрийн тусгаарлалтанд 3718 хүн байна.
- Өчигдөр 109 хүн шинээр тусгаарлалтанд орсон бол, 256 хүн гэрийн тусгаарлалт руу шилжжээ.

- Монгол Улсад гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн коронавируст "Ковид-19" халдварын нийт батлагдсан тохиолдол 301 байна. Үүнд:
- ХӨСҮТ-д эмчлүүлж эдгэрсэн 291 хүн байгаа бол, өдгөө эмчилгээ, ажиглалтад 10 хүн хамрагдаж байна.
- Биеийн байдал хөнгөн 8, хүндэвтэр оноштой 1 хүн байна.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

БНСУ-ын Сөүл хотоос ирсэн нэг хүний давтан шинжилгээгээр "Ковид-19" халдвар илэрлээ  
Үзсэн: 3894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй