Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Монголын өмгөөлөгчдийн холбоо хоорондын хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн зорилго нь Байгаль орчны салбарын хууль, тогтоомжийн давхардал хийдлийг арилгах, ногоон хөгжлийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон нийтэд таниулан сурталчлах, Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, таслан зогсоох, эрх зүйн туслалцаа үзүүлэх, иргэдийн ухамсар, байгаль хамгаалах уламжлалт зан үйлийг сэргээн хэвшүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргахад чиглэгдэх юм.
Түүнчлэн холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд судалгаа хийх, сурталчлах, байгаль орчны салбарын мэргэшүүлэх, экологийн боловсрол олгох сургалтад өмгөөлөгчдийг хамруулж байгаль орчны салбарт мэргэшүүлэх, Байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэн, эрүү, захиргааны хэрэг, маргаанд Монголын өмгөөлөгчдийн холбооноос Байгаль орчин,ногоон хөгжлийн яаманд эрх зүйн туслалцаа үзүүлэхэд хамтран ажиллахаар боллоо.
Санамж бичиг нь хоёр жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд талууд жил бүр хийсэн ажлаа харилцан мэдээлж, үр дүнг хэлэлцэж байх ажээ.
БОНХЯ, Өмгөөлөгчдийн холбоо хамтран ажиллана | ||
Үзсэн: 1525 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.