
Төв аймгийн хэмжээнд нийт 31 сургуульд 20 гаруй мянган хүүхэд суралцана. Үүнээс 2100 гаруй зургаан настай хүүхэд нэгдүгээр ангид дэвшин суралцах аж. Харин аймгийн төвийн хүүхдүүд гурван өдөр танхимаар хичээллэхээр бэлтгэлээ хангаад байгаа талаар албаныхан хэлж байна.
Сурагчдыг үүднээс эхлээд гарыг ариутгаад баруун талаар оруулах бол гарахдаа зөвхөн зүүн талын хаалгаар орохоор төлөвлөсөн байна. Мөн цар тахлын үед халуурсан өвдсөн хүүхдэд анхны тусламж үзүүлэх тусгаарлах өрөөг сургууль бүр дээр бэлдсэн. Аймгийн төвийн сургуулиуд гурван өдөр танхимаар гурван ээлжээр өдөрт 3 цаг хичээлэхээр болжээ.
Сонирхуулахад, зун элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулсан Төв аймгийн Хүмүүн цогцолбор сургууль нь бүх сургууль цэцэрлэгийн эрхлэгч нарыг цуглуулан цар тахлын үеийн бэлтгэл бэлэн байдлаа хэрхэн хангаж сурагчдаа хамгаалах талаар сургалтыг зохион байгууллаа.
Тус сургууль бага дунд, ахлах бүлэгтээ нийт тусгаарлах гурван өрөөг гаргаж сурагчдаа хүлээн авах бэлтгэлээ бүрэн хангаад байгаа юм. Энэ жил Төв аймгийн хэмжээд нийт хоёр цэцэрлэг, нэг сургууль, хоёр дотуур байр ашиглалтанд орж засварын ажил бүрэн явагдаж дуусчээ.
Төв аймгийн хэмжээнд 31 сургуульд 20 гаруй мянган хүүхэд суралцана | ||
Үзсэн: 1048 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.