
“Эх орноороо эко аялъя” уриан дор нэгдэн Дорно зүгээр аялсан дөрвөн залуу замын тэмдэглэлээ “Эгэлгүй Монгол жаалууд” нэртэй ном болгон хэвлүүлж, нээлтээ хийлээ.
Тэднийг Шагж, Жак, Базараа, Түшиг гэдэг. Тэд “Бид нэг л өдөр ширээ тойрон сууж байгаад аялалд гарахаар шийдэж, үсчинд орж үсээ хусуулаад гарсан. Дөрвөн залуу 20 хоногийн хугацаанд байгаль, өв соёлыг таньж мэдсэн аялал болсон гэсэн юм. Тиймээс бид энэ номыг уншаад эх орноороо аялаасай гэж хүссэн. Энэ бол ганцхан сарын дотор аялаад гаргасан ном биш. Өнгөрсөн найман жилийн эрэл хайгуулын үр дүн. Бид номоо эх орныхоо өв соёлыг таньж мэдээсэй гэдэг үүднээс бичсэн. Бас уйтгартайгаар биш хөгжилтэйгээр уншаасай гэж хүссэн. Номыг минь бүтээхэд тусалж дэмжсэн найзууддаа баярлалаа” гэлээ.
Экологийн цагдаагийн албаны урьдчилан сэргийлэх, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Г.Арсланхуяг номын нээлтэд оролцож ирээдүйгээс зээлж авсан эх орноо хайрлаж хамгаалж эко аялахыг уриалж, номын зохиолчдод талархаж буйгаа илэрхийлсэн юм.
“Эгэлгүй Монгол жаалууд” нэртэй номын нээлт боллоо | ||
Үзсэн: 758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.