
НЗАА-ны даргын баталсан хуваарийн дагуу дүүргийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, иргэдэд шинэ ургацын чанарын шаардлага хангасан, хямд үнэтэй ногоог нийлүүлэх зорилгоор “Намрын ногоо үзэсгэлэн худалдаа”-г Багануур дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 24-нөөс ирэх аравдугаар сарын 1 хүртэлх хугацаанд Эрүүл мэндийн төвийн урдах талбайд зохион байгуулж байна.
Тус үзэсгэлэн худалдаанд оролцох хүсэлтэй тариаланч, иргэдтэй уулзалт зохион байгуулж ЗДТГ, МХХ-ээс зөвлөмж зөвлөгөө өгч ажиллаж байна.
Хүнсний ногоог Мэргэжлийн хяналтын хэлтсийн итгэмжлэгдсэн лабораторит шинжилгээнд хамруулан, худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээг ЗДТГ-тай байгуулан, үйл ажиллагаанд нь МХХ, Цагдаагийн хэлтэс хяналт тавин ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар үзэсгэлэн худалдаанд нийт 10 иргэн оролцож байна. Намрын ногооны үзэсгэлэн худалдааны үйл ажиллагаанд өчигдөр НМХГ-ын Багануур дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн хэлтэс, ЗДТГ хамтран хяналт шалгалт хийлээ.
Уг шалгалтаар худалдаа үйлчилгээ эрхлэх гэрээ хийгээгүй, жимс худалдаалж байсан зөрчил илэрсэнийг зөвлөмж өгч ажиллалаа.
Багануур дүүрэгт намрын ногоо үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдаж байна | ||
Үзсэн: 625 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.