
Нийслэлийн иргэдэд соёл, урлагийн үйлчилгээг ойртуулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, соёл, урлагийн байгууллагуудын үйл ажиллагааг сурталчлах зорилгын хүрээнд Соёлын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран нийслэл хотын гудамж, талбайд иргэд, олон нийтэд зориулсан үнэ төлбөргүй тоглолт, үйл ажиллагаа, нөлөөллийн аян зохион байгуулж буй билээ.
“Соёлын цаг хөтөлбөр”-ийн хүрээнд Богд хааны ордон музей Бага хангай дүүргийн Төв талбайд өнөөдөр 12:00-13:00, 15:00-16:00, 18:00-19:00 цагийн хооронд байгууллагын үйл ажиллагаагаа сурталчилж байна.
Уг хөтөлбөрт тус музейгээс эрхлэн гаргасан ном товхимол, сэтгүүл, зурагт каталог зэргийг олон нийтэд дэлгэн үзүүлж буй.
“Соёлын цаг хөтөлбөр”-т хамрагдсан уран бүтээлчид Бага хангай дүүрэгт ажиллаж байна | ||
Үзсэн: 1383 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.