![](/uploads/201404/news/thumb/0b05c452cfaba7b603f305c48f50b676_x3.jpg)
УИХ-ын гишүүн, Монгол-Австралийн нийгэмлэгийн тэргүүн Н.Энхболд, Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн газрын захирал Ю.Цэцгээ нар өнөөдөр Австралийн гадаад хэрэг, худалдааны яамнаас санхүүжүүлэн хэрэгжүүлдэг Авсралид төгсөгчдийн үйл ажиллагааг дэмжих гэрээнд гарын үсэг зурлаа.
Уг арга хэмжээнд Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөрийн газрын зөвлөх Кейт Нэйтэркот, Австралийн гадаад хэрэг, худалдааны яамны Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Н.Золжаргал нарын албаны хүмүүс оролцов.
Гэрээнд тусгаснаар Монгол дахь Австралийн тэтгэлгүүд хөтөлбөр Монгол Улсын төр, хувийн хэвшлийн ажилтан, албан хаагчдыг Авсрталийн их дээд сургуулиудад магистрын түвшинд суралцуулах, төгсөгчдийг харъяа байгууллага, салбартаа ажиллахад нь дэмжлэг үзүүлэх ажээ.
Австралид төгсөгчдийг дэмжинэ | ||
Үзсэн: 726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.