![](/uploads/201404/news/thumb/fb2834c49647feda2b4d1eb0a1b830a7_x3.jpg)
Манай улсаас гадаадад ажиллах хүчин цөөнгүй гардаг. Эх орондоо ажиллахаас илүү цалин хөлс, ажлын нөхцөл боломжийг эрэлхийлж гадаадад ажиллаж буй иргэдээ төрийн зүгээс анхаарч эхлэхээр шийджээ.
Тодруулбал, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав өнөөдөр Засгийн газрын “11 11 төв”-д ажиллахдаа БНСУ руу явуулахаар бүртгүүлсэн болон явахыг хүсч байгаа иргэдийг Монголдоо ажиллаж амьдрахыг уриаллаа. Тэрээр “Харь оронд очиж гэр бүл, үр хүүхдээсээ хол, дээр нь эрүүл мэндээрээ хохирч байхаар эх орондоо Засгийн газраас хэрэгжүүлж буй Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөрт хамрагдаад сайхан ажиллах боломж бүрэн байна” гэсэн юм.
Түүнчлэн Шинэчлэлийн Засгийн газар болон Хөдөлмөрийн яам гадаадад ажиллах хүчин бэлтгэх асуудлыг хязгаарлахгүй. Гэхдээ бас тоог нь нэмэгдүүлэхгүй байхад анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэллээ.
Засгийн газар иргэдээ Солонгос явуулах дургүй байна | ||
Үзсэн: 1156 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.