Шууд Chart

Олон улсын валютын сангийн талаар хуулийн төсөл өргөн барилаа

2014-04-16 13:29:39

Сангийн сайд Ч.Улаан өнөөдөр УИХ-ын даргад Олон улсын валютын сангийн Ерөнхий хэлэлцээрт захирлуудын зөвлөлийн шинэчлэлтэй холбоотой нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Олон улсын валютын сангийн байгууллагын засаглалыг сайжруулах, хөгжиж буй орнуудын төлөөлөл, дуу хоолойг нэмэгдүүлэх зорилгоор засаглал, квотын багц шинэчлэлийг хийхээр төлөвлөж байгаа юм байна. Энэхүү багц шинэчлэлээр Олон улсын валютын сангийн Захирлуудын зөвлөлийн бүтцийг шинэчлэх буюу Захирлуудын зөвлөлийн хөгжингүй оронд хамаарах хоёр суудлыг хөгжиж буй оронд шилжүүлэн Захирлуудын зөвлөлийг бүх гишүүн орнуудын оролцоотойгоор сонгодог тогтолцоонд шилжих, Олон улсын валютын сангийн квотын хэмжээг нэмэгдүүлэх ажээ.
 
Өнөөдрийн байдлаар Олон улсын валютын сангийн квотын хэмжээг нэмэгдүүлэхийг 188 гишүүн улсаас 78.51 хувийн квоттой 158 гишүүн улс, засаглалын шинэчлэлийн талаар ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт, өөрчлөлтийг нийт гишүүн улсаас 76.13 хувийн саналын эрхтэй 142 гишүүн улс тус тус хүлээн зөвшөөрөөд байна. Нийт гишүүн улсын 85 хувийн саналаар энэхүү шинэчлэл хүчин төгөлдөр болно гэж төсөл санаачлагч үзэж байгаа ажээ.
Нийтэлсэн: О.Энхмаа

Олон улсын валютын сангийн талаар хуулийн төсөл өргөн барилаа  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй