Шууд Chart

Хүүхдүүдийг шүдээ хайрлах тухай жүжиг, нэвтрүүлэг бэлтгэнэ

2020-08-31 09:49:38

Монгол Улсын Хүүхэлдэйн театр “Гүүд Нейборс” олон улсын ТББ-тай хамтран “Миний хөөрхөн шүдний аялал” төслийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэх гэрээ байгуулжээ.

Энэ төслөөр дамжуулан хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн мэдлэгийг дээшлүүлж, тэдний дундах шүдний өвчлөлийг бууруулах зорилготой.

Энэ төслийн хүрээнд нэг жүжиг, телевизийн 20 ангит хүүхдийн нэвтрүүлэг мөн цахим болон хэвлэмэл комик номыг бүтээх юм байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүүхдүүдийг шүдээ хайрлах тухай жүжиг, нэвтрүүлэг бэлтгэнэ   
Үзсэн: 1051 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй