МУГЖ С.Жавхлан “Зууны мэдээ” мэдээллийн төвд хэвлэлийн хурал хийж монгол түмнийгээ дээлээ өмсөн төв талбай дээр жагсахыг уриаллаа.
Тэрбээр маргааш өглөөний 9 цагт Чингис хааны талбай дээр өөрийн дэмжигч залуустайгаа жагсахаа мэдэгдлээ. Шалтгаан нь МАН-ын гишүүд монгол үндэсний дээлийг өмсөхгүй байхыг уриалсан утгатай хөдөлгөөнийг талбай дээр хийснийг эсэргүүцэж буй нь энэ аж.
С.Жавхлан “Улс төрийнхөн үндэснийхээ дээл хувцсыг жилийн 365 хоногийн 5 өдөр нь буюу баяр ёслолын өдрүүдэд л өмсдөг хүмүүс. Гэнэт юу болоод зүгээр л нэг өдөр дээл хувцас ярьж хэлж, тайлж шидэх болов. Хэний захиалгаар ингэж монгол түмний бахархал болсон, монгол хүний нэрийн хуудас болсон үндэсний дээл хувцсыг маань ад үзэн хаяж, хэрүүлдээ оруулаад байгааг нь гайхаж байна” гэж хэллээ.
Түүнчлэн жагсаал хөдөлгөөн хийхдээ монгол туургатны нэг Буриад зон олны дээлийг яагаад хөсөр хаяж байгаагаа тайлбарлан уучлал гуйхыг шаардлаа.
МУГЖ С.Жавхлан жагсаал зохион байгуулахаа мэдэгдлээ | ||
Үзсэн: 1584 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.