Шууд Chart

1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв туршилтаар ажиллаж эхэллээ

2020-09-01 09:53:31

Иргэд эмнэлгээр үйлчлүүлэх цаг авахын тулд өглөө эрт ирж урт дараалалд зогсдог байдлыг арилгах зорилгоор байгуулсан 1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв өнөөдрөөс туршилтаар үйл ажиллагаагаа эхлүүллээ. Эхний ээлжид УНТЭ, Баянгол дүүргийн нэгдсэн эмнэлэг, Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийг энэхүү цаг захиалгын нэгдсэн төв туршилтаар нэвтрүүлээд байна.

Тиймээс тус гурван эмнэлгээр үйлчлүүлэх хүсэлтэй хүмүүс өнөөдрөөс эхлэн амбулаторийн үзлэгийн цагийг 1800-0119 тусгай дугаарт холбогдон захиалах боломжтой боллоо.

Нийтэлсэн: Эрүүл мэндийн яам

1800-0119 цаг захиалгын нэгдсэн дуудлагын төв туршилтаар ажиллаж эхэллээ  
Үзсэн: 765 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй