Шууд Chart

9 сарын 1 ерөөсөө бидний баяр билээ

2020-09-01 09:54:36

Алтан навч хийслээ дээ

Аяны шувууд буцлаа даа

Есөн сарын нэгэн боллоо

Ерөөсөө бидний баяр даа…

Хүүхэд багачуудын төдийгүй оюутан залуусын хүсэн хүлээдэг 9 сарын 1-ний өдөр буюу хичээлийн шинэ жил өнөөдөр эхлэлээ. Энэ жилийн хувьд дэлхий дахинаа “Ковид-19” цар тахал дэгдээд буй тул өнөөдөр зөвхөн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүд “албандаа” мордож байна. Гэхдээ нэг ангид 25 дээш хүүхэд суулгахгүй гэсэн захирамж БШУЯ-наас гаргасан билээ.

Гэвч сургууль, цэцрлэгийнхээ босгоор алхахыг тэсэн ядаж хүлээсэн багачууд цэцэг шиг гоёж, цэнгэлтэй инээдээр хөглөгдөн аав, ээждээ хөтлүүлэн орж байна.

Иймд алдрай бяцхан үрс, ааж ээжийн хүүхдүүд, эрдмийн их өргөөний эзэд багш нартаа   хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэхийн ялдамд эрдмийн их үйлсэд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

9 сарын 1 бол ерөөсөө бидний баяр мөн билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

9 сарын 1 ерөөсөө бидний баяр билээ   
Үзсэн: 3572 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй