Азийн ардын урлагийн шилдгүүдийг шалгаруулах анхдугаар удаагийн наадам зургаадугаар сарын 11-15-нд Улаанбаатар хотод болно.
Дэлхийн язгуур урлагийн академи, Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциациас санаачилсан энэхүү наадмын Монгол дахь зохион байгуулагчаар “АртЛар соёл урлаг”, “Туургатан язгуур Монгол” ТББ-ууд ажиллаж байгаа бөгөөд ерөнхий санхүүжүүлэгч нь Улаанбаатар хот, дэмжигчээр ЮНЕСКО-гийн Үндэсний хороо, Гадаад харилцааны яам ажиллаж байна.
Наадамд оролцох гадаадын оролцогчдын бүртгэл Ардын урлагийн наадмуудын дэлхийн ассоциацийн вэб хуудсаар хийгдэж эхэлсэн бөгөөд Монгол Улсаас оролцох хамтлаг, уран бүтээлчдийн бүртгэл www.artlar.mn цахим хуудаснаа эхэллээ.
Наадмаас шалгарсан шилдгүүд наймдугаар сард Болгар улсад болох Ардын урлагийн дэлхийн шилдгүүдийг шалгаруулах наадамд оролцох эрхтэй болох юм.
Азийн ардын урлагийн наадам Монголд болно | ||
Үзсэн: 1375 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.